Москвагаас Эрхүүд буусан монгол оюутнуудыг 4 автобусаар хил хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотоос өнөөдөр онгоцоор ирсэн, ОХУ-д суралцаж байгаа 126 оюутныг Эрхүүгийн нисэх онгоцны буудалд өндөр түвшинд хүлээн авсан байна.
Коронавирусний халдвар тархаад буй энэ цаг үед ОХУ-ын Буриад улсын тэргүүн А.С Цыденов, Засгийн газрын Дэд тэргүүн Зураев Игорь, Спорт, аялал жуулчлалын сайд Мария Бадмацыренова нар монгол оюутнуудыг эх оронд нь саадгүй хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Манай оюутнуудыг хоолоор дайлж, гарын бэлэг өгсөн төдийгүй Монгол Улсын хил хүртэл 4 автобусаар тохь тухтай үйлчилж, Хиагт-Алтанбулагийн хилийн бүсэд хүргэхээр бэлджээ.