Нефть олборлодог 1100 гаруй компани дампуурч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Нефтийн
үнэ нэг торх нь 10 ам.доллароос доошлох нь нефть олборлодог, өр зээлтэй байгаа
АНУ-ын бараг бүх компанийг дампуурлаа зарлахад хүргэнэ гэж Нью-Йоркийн “Rystad
Energy” зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн шинжээч Артем Абрамов мэдэгджээ.
“Нефтийг нэг торх нь 10 ам.доллароор
нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын нефть олборлолтын бараг бүх компани дампуурлаа
зарлана. Өөрөөр хэлбэл ингэх нь АНУ-ын 1.1 мянга гаруй компанийг дампууруулна”
гэж тэрбээр хэлсэн байна.
Харин нефтийн үнэ торх нь 20 ам.долларт хүрэх нь 2021 оны эцэс гэхэд нефтийн 533 компанийг дампууруулна гэж “Rystad Energy” компанийн шинжээчид үзэж байна. “Нефтийн үнэ торх нь 30 ам.долларт хүрэх нь маш муу хэдий ч 20 эсвэл 10 ам.долларт хүрвэл бүр аймшигтай зүйл болно” гэж Абрамов хэлжээ.
“WTI” маркийн нефтийн үнэ даваа гарагт түүхэндээ анх удаа
хасах руу орсон юм. Тус маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх гэрээний
үнэ 196.88 хувиар
буурч, торх нь -17.7 ам.долларт хүрсэн байна.