Истанбулаас 170 иргэнээ авчрах тусгай онгоц хөөрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай онгоц өнөөдөр 09:35 цагт Улаанбаатараас хөөрлөө. Онгоц маргааш буюу 5 сарын 14-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай юм.
УОК-ын шийдвэрээр 5 сарын 13-нд БНТУ руу, 18-нд БНЭУ руу тусгай онгоц нисгэж, 5 дугаар сарын 14, 15-нд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон билээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня