Мал төллөлт 86.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-26 11:15:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ онд 2.053.2 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 1774885 мянган толгой мал төллөж, аймгийн дүнгээр бод малын 65,3 хувь, бог малын 89.7 хувь ба нийт мал төллөлт 86,4 хувьтай байна.

Үүнд, ингэний 69,7 хувь, гүүний 43.9 хувь, үнээний 77.3 хувь, хонь 94.1 хувь, ямааны 79.7 хувь нь тус тус төллөөд байна.

Өнөөдрийн байдлаар 1394202 мянган толгой төл 85,1 хувьтай бойжиж байна. Том малын зүй бус хорогдлоор 283,2 мянган толгой мал хорогдож, нийт малын 4,5 хувийг эзэлж байна.

Связанные новости