Өндөр-Улаан сумын багш нар малчдын хүүхдүүдэд хүрч ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-29 13:36:20

Архангай /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас малчин өрхийн сурагчдадаа теле хичээлээ хийхэд нь зөвлөн туслах, багш нарын боловсруулсан нэмэлт даалгаврын багцыг хүргэхээр энэ сарын 20-22-ны өдрүүдэд өмнө өгсөн даалгаврын биелэлтийг шалгах, сурагчдаа үнэлэх, зуны даалгаврыг хүргэхээр дахин багт хүрч ажиллажээ. Алслагдсан малчин өрхийн хүүхдүүд теле хичээлээ судлан, багшийн өгсөн нэмэлт даалгавруудыг хийж, мэдлэг чадвараа бататгасан байна.

Эцэг эхчүүд, сумын төв рүү ирэхдээ хүүхдийнхээ даалгаврыг багшид нь шалгуулан зөвлөгөө авч, хүүхдэдээ номын сангаас ном авч уншуулан, теле хичээлээ үзэх боломж нөхцөлөөр хангах зэргээр хүүхэдтэйгээ ажиллах арга барилд өөрчлөлт гарч байгаад багш нар талархалтай байна. 

Сургуулийн багш нар өнгөрөгч 4-р сард дөрвөн багийн 8 чиглэлд хуваагдан ажилласан байна.

Связанные новости