Японы хөлбөмбөгчдийг 10 дугаар сард эх орондоо хүлээн авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахиныг түгшээсэн коронавирусний халдварын тархалтын улмаас хойшлогдсон 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны тоглолтын хуваарийг Азийн хөлбөмбөгийн холбоо/АХБХ/-ноос танилцуулав.
Энэхүү шинэчилсэн
хуваарийн дагуу Монгол Улсын шигшээ баг 2020 оны 10 дугаар сарын 8-нд
Тажикистан, 11 дүгээр сарын 12-нд Киргизийн талбайд тус тус зочлон тоглох бол
10 дугаар сарын 13-нд өөрийн талбайдаа Японы шигшээ багийг хүлээн авч тоглохоор
болсон байна.
Урьдчилсан шатны
тоглолтууд 11 дүгээр сард дуусах бөгөөд дараагийн шатны тоглолтууд 2021 оны
гуравдугаар сард болохоор ОУХБХ /ФИФА/-ны хуваарьт тусгажээ хэмээн Монголын
хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.