МҮОХ-той БНСУ-ын спортын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, БНСУ-ын Биеийн тамир, спортын удирдлагын холбоо болон Боксын хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар болов.
Талуудын өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНСУ-ын БТСУХ-ны Ерөнхийлөгч Ким Жэ Хён болон Боксын хөгжлийн төвийн Дарга Ким Жү Ён нар баасан гарагт /2020.06.05/ гарын үсэг зурсан байна.
Уг санамж бичгийн хүрээнд МҮОХ болон дээрх байгууллагууд спорт-олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, 2 улсын тамирчид, дасгалжуулагчид, экспертүүд туршлага солилцох зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр болжээ.
Мөн "O.R.S", "4WIN" болон "ENERBOOSTER" спортын брэндүүд энэхүү гэрээний хүрээнд өрнөх ажлуудыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.