Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИННийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрөгч бямба гарагт Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ.
Тус дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосноны нутаг дэвсгэр дэх Туул ,Улиастай , Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн байна. Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 027, 084, 124, 180, 284 дүгээр ангиуд, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургууль, “Шинэ мянганы залуус” төрийн бус байгууллага зэрэг нийт 154 аж ахуй нэгж, байгууллагын 3139 хүн оролцсон байна.
Зуслан, ногоон бүсийг цэвэрлэх их цэвэрлэгээгээр нийт 120 тонн хог хаягдлыг 22 машинаар 50 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн аж.
Н.Туяа