Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136 @gmail.com
2025-11-16 10:50:02

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.


2025 оны арваннэгдүгээр сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 17-нд Халх голын хөндийгөөр,19-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Связанные новости