Олон улсын олимпын хорооны гишүүний төлөө Б.Баттүшиг өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-11 10:16:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлөөс ирэх сард болох чуулганаар ОУОХ-ны шинэ гишүүд элсүүлэх бөгөөд Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Батболдын Баттүшиг нэрээ дэвшүүлжээ.


Чуулган 7 дугаар сарын 17-нд эхлэх юм. Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ны гишүүнд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Их Британийн Себастьян Коу, Хорватын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Кубын Мария де ла Каридад Колон, Саудын Арабын Рима Бандар Аль-Сауд, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нар нэрээ дэвшүүлээд байна.



Связанные новости