Сумдын мал эмнэлгийн тасагт мотоцикл, техник хэрэгсэл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-15 16:15:17

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас Увс аймгийн 19 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, техник хэрэгсэл олгосон байна. Эдгээрийг Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Мал эмнэлгийн газрын дарга М.Алтанцэцэг нар сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч нарт өнөөдөр гардуулан өглөө.

Мал эмнэлгийн салбар нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний баялаг болсон мал сүргийн эрүүл, чанартай байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх салбар гэдгийг аймгийн Засаг дарга онцлоод мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг хугацаанд нь шуурхай, чанартай зохион байгуулахыг сумдын мал эмнэлгийн ажилтнуудад хандаж хэллээ. 

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумдын мал эмнэлгийн тасгуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор ийнхүү техник хэрэгсэл, материаллаг баазаар хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж.

 

Связанные новости