УВС: Тархины цахилгаан бичлэг хийх орчин үеийн оношилгооны аппараттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн
Нэгдсэн эмнэлэг тархины цахилгаан бичлэг (ЭЭГ) хийх орчин үеийн оношилгооны
аппаратыг нэвтрүүлж, энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Тус шинжилгээний ач холбогдол нь тархины
цахилгаан идэвхийн хэвийн болон эмгэг хэлбэрийг тодорхойлох, таталтын
эмгэгүүдийг оношлох, хяналт тавих, ухаангүй байдал, ком,
нойрны эмгэгийн шалтгааныг тогтоох, хүүхдийн хөгжлийн
хоцрогдлыг оношлох боломжтой байна. Мөн тархины эмгэгүүдийн гэмтэл, хавдар,
үрэвслийн
дараах хяналт, тархины
үхлийн оношилгоо хийх боломжтой юм.
Энэхүү
шинэ үйлчилгээ нь орон нутгийн иргэдэд Улаанбаатар хот руу явахгүйгээр, газар
дээр нь мэргэжлийн түвшинд мэдрэлийн оношилгоо хийлгэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой байна.
Оношилгоонд
хамрагдах иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор мэдрэлийн эмчид цаг авч, мягмар, пүрэв гарагт эрүүл мэндийн даатгалаар үнэгүй
оношлуулах боломжтой юм.