УВС: Үндэсний бичгийн “Түгээгч-Тээгч” улсын уралдаанд 6г анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-10 10:16:44

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүр улс орон даяар зохион байгуулдаг үндэсний бичгийн “Түгээгч-Тээгч” анги нийтийн улсын уралдаанд Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн Б.Даваасамбуу багштай 6г ангийн хамт олон улсад тэргүүлсэн байна.


Тус ангийг монгол хэл, бичгийн багш С.Мөнхжаргал бэлтгэжээ. Нийт 31 хүүхэд оролцсоноос нэг нь С.Мөнхжаргал багшийн өөрийнх нь хүү бөгөөд тэрбээр 5-р ангид сурдаг хүүгээ сурагчидтайгаа хамт бэлтгэсэн байна.


“Үндэсний бичгийн олимпиад, уралдаанд ганц хоёр хүүхэд бэлтгэхээсээ илүүтэй хүүхэд нэг бүрийг буюу анги нийтээр нь бэлтгэж оролцохыг гол зорилгоо болгодог. Энэ жилийн үндэсний бичгийн “Түгээгч-Тээгч” анги нийтийн улсын уралдааны эхний даваанд сургуулийнхаа гурван ангийг бэлтгэж оролцоод аймагт бүгдээрээ тэргүүлсэн. Дараагийн шат буюу улсын уралдаанд 6г анги маань улсад тэргүүллээ. Өнгөрсөн жил үндэсний бичгийн улсын олимпиадад 9г ангийг бэлтгэж, улсад хоёрдугаар байр эзэлсэн” хэмээн Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн Монгол хэл, бичгийн багш С.Мөнхжаргал ярилаа.

Связанные новости