Тариалан, Давст сумын Соёлын төвд тоног төхөөрөмж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Соёлын төвд улсын төсвийн
24 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөгжим аппаратур, нисдэг дрон, хяналтын камер
гэх мэт 10 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг энэ сарын 12-ны өдөр гардуулан өглөө. Тус сумын
Соёлын төвд техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Мишээлт гүн” компани хариуцан
гүйцэтгэсэн байна.
Үүнээс гадна Давст сумын Соёлын төвд техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Импус Электроник” компани хийжээ.
Тус сумын Соёлын төвд улсын төсвийн 35 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар хөгжим аппаратур, тайзны гэрэлтүүлэг, номын сангийн тавиур,
хөшиг, чүүл гэх мэт 40-өөд нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт хөдөөгийн сум, багийн иргэдэд соёлын үйлчилгээг тогтмол, чанартай
хүргэх зорилт тусгагдсан бөгөөд энэ хүрээнд сумдын Соёлын төвүүдийг шаардлагатай
тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг үе шаттай хийж байгаа аж.