Гэмт хэргийн гаралт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар энэ оны эхний 5
сард иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 154, зөрчлийн
шинжтэй 480, нийтдээ 634 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Үүнийг өмнөх оны
мөн үетэй харьцуулахад 43,4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн гэмт хэргийн
илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 18,9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Гэмт хэргийн гаралт буурч байгаа нь сайн хэдий ч иргэд
аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, бусдадаа үлгэрлэх, сануулах
зэргээр өөрсдийгөө болон бусдыг хамгаалж, хууль дүрмээ ямагт биелүүлэн, үүргээ
ухамсарлаж байхыг аймгийн Цагдаагийн газраас сануулж байна.