Баянзүрх дүүрэг хөлбөмбөгийн шинэ талбайтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-16 14:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын стандарт хангасан биеийн тамирын болон хөлбөмбөгийн шинэ талбай өнөөдөр ашиглалтад орлоо.


Энэ газар овон товонтой, улаан шороотой сул талбай байсан бөгөөд хөлбөмбөгийн талбай байгуулна гээд 20 шахам жил өнгөрөөд байсан юм. Талбайн нээлтийн үеэр Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “20 гаруй жил эзэнгүй хаягдсан талбайг бид буцаан авсан. Ингээд дүүрэг бүрт биеийн тамирын цогц талбай байгуулна гэсэн зорилт тавьж ажилласны дүнд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, олон сайхан спортын талбай бий болж байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ газар өмнө нь ямар байсныг ард иргэд маань мэдэж байгаа. Бүтээн байгуулалтыг санаачилсан, гардан гүйцэтгэсэн, дэмжиж ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Связанные новости