Этиопт хөрсний гулгалтын улмаас 41 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАДДИС-АБЕБА. /Sputnik/. Этиопын өмнөд нутгийн мужид хөрсний гулгалт болсны улмаас наад зах нь 41 хүн амиа алдсан гэж тус мужийн цагдаагийн газрын дарга Мамо мэдэгдэв.
Түүний мэдэгдсэнээр, их хэмжээний бороо орсны улмаас хөрсний гулгалт үүссэн байна.
Замууд үерт автсаны улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг тэрбээр дурдаад, одоогийн байдлаар 28 хүний цогцсыг олсон гэж мэдэгджээ.
“Эль Нино” гэдэг байгалийн үзэгдэлд Этиоп улс ихээхэн өртөж байна. Уг үзэгдэл нь далайн гадаргуугийн усны температур хэт ихсэх үед болдог бөгөөд үер, ган гачиг гээд байгалийн гамшиг дагуулдаг байна.
Д.Нямтулга
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
21 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
21 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar