Зуун ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-06-29 16:56:19

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт он дамжин баригдаж байгаа 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.

Энэ оны зургадугаар сарын 11-ны байдлаар бетон карказ угсралтын ажил дуусч дээврийн гүйцэтгэл 70 хувь, гадна дотно хана өрлөг, фасадны ажил 90 хувь, дотоод засал 30 хувьтай байгаа бол холбоо дохиолол, сантехник, салхивч, цахилгаан монтажны ажил 50 хувьтай, лифт угсрах ажил тус тус 20 хувьтай байгаа аж.

Эмнэлгийн барилгыг “Тэргүүн чансаа” ХХК улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дээрх эмнэлэг ашиглалтад орсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжрах болно гэж албаны хүн өгүүлэв.

Связанные новости