Тод манлай уяач Т.Галбадрахын халиун түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-11 16:19:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын халиун түрүү магнайд хурдалж тод манлай, торгон жолоо өргүүллээ.


Аман хүзүүнд нь, Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага барианы зурхайд оров. Айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр, айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал хурдаллаа.

Связанные новости