“Даш”-ийн модон гүүрийг 40 гаруй жил ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Даш”-ийн модон гүүр нь Ховд аймгийн Булган сумын төвөөс 90 км зайд буюу Ендэртийн рашааны дэргэд Булган гол дээр бий.
Тус гүүрийг 1976 онд вангийн торгууд “Гоогаа” хэмээн алдаршсан Короо овогтой Дашийн
санаачлага,
удирдлага
дор хийсэн байна.
Ингэхдээ Булган голын дунд орших том бул чулууг нүхлэн шон босгож бэхэлгээ хийж, тухайн үеийн нэгдлийн гишүүдийн хамтын хүчээр барьсан гэдэг.
Гүүрний үндсэн хэсгийн урт нь 26, далангийн хамт нийт 65 метр бөгөөд одоо ч ашигласаар байна. Ийнхүү 40 гаруй жил ашиглаж байгаа тус модон гүүрийг
хийхдээ материалын
эсэргүүцлийг маш сайн тооцсон
ба сонирхолтой үзмэр болно гэж нутгийн иргэд онцоллоо.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar