ХОВД: Сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-20 19:47:40

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 17 сумтай. 

Аймгийн удирдах ажилтан, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн гурван ажлын баг сумдад бүсчилсэн байдлаар ажиллаж, төв суурин газар болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцаж байна.

Уг ажил энэ сарын 19-ний өдрөөс эхэллээ.  

Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын баг одоогоор Эрдэнэбүрэн, Буянт суманд хуваарийн дагуу ажилласан байна.

Энэ үeэр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж өглөө.

Эрдэнэбүрэн, Буянт сумынхан хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангажээ.

Сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, нүүрс татан авах гэх мэт цаг үеийн ажлууд үe шаттай өрнөж байна. 

Связанные новости