Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Үүрийн цагаан гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т тус сумын харьяат иргэн С энэ сарын 27-нд сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд иргэн Н-аас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон гэнэ. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд Салхитын үзүүр гэдэг газраас Улаан мод гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, Цагаан тураг гэдэг газраас Гэрч гэдэг газар хүртэл 10 км-т морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөө өглөө эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня