Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-02 15:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал Д.Мөнхболд нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.


Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдлагуудаас хамтын ажиллагаагаа сайжруулах, санамж бичиг байгуулах хүсэлт гаргасан байна. БТСУХ-ноос Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллана.



Мөн энэ үеэр Монголын үндэсний олимпын хороо, Монголын допингийн эсрэг байгууллага, БТСУХ-ны төлөөллөөс бүрдсэн “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо.

Связанные новости