Монголын сагсанбөмбөгчид дэлхийн хамгийн шилдэг 12 багт багтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-04 11:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн ФИБА Их дуулгын чансааг Их дуулгад оролцсон амжилтаар нь “Шилдэг 12 баг”-ийг зарлахад Монголын баг багтжээ.


Ийнхүү Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн 3х3 сагсанбөмбөгийн хамгийн шилдгүүдийн тоонд анх удаа орж байна.


Манай баг энэ амжилтаа хадгалан ахиулж чадвал Их дуулгаас шалгарсан шилдэг 12 баг өрсөлддөг “FIBA World tour Masters final”-д өрсөлдөх боломжтой болох юм.



Связанные новости