Олимпын музей үзэгчдэд хаалгаа нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-09-14 10:55:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинаа тархсан “COVID-19” цар тахлын уршгаар энэ оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан Олимпын музей Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан өнөөдрөөс үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.


Монголын үндэсний олимпын хорооны "Олимпын музей" нийт ард иргэдэд олимпын боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үзмэрээ дэлгэн олон нийтэд үйлчилдэг.



Олимпын музей нь Олон улсын олимпын музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн юм. Олимпын музейд одоогоор Монгол улсын олимпын хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэр байрлаж байна.



Тус музей ажлын өдрийн 10-17 цагт үзэгчдэд нээлттэй үйлчлэх бөгөөд амны хаалт зүүсэн, нэг дор 20 хүртэлх үзэгчийг хүлээн авах боломжтой аж. 





Связанные новости