БНХАУ-д "Ханжоу-2022" XIХ Азийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркменистан улсын нийслэл Ашхабат хотноо 2015 онд болсон Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 34 дэх удаагийн Ерөнхий ассамблейгээс Азийн XIX наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сарын 10-29-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Азийн наадмыг 1951 онд
Энэтхэгийн Шинэ Дели хотноо АОЗ-ийн ивээл дор анх удаа зохион байгуулсан
түүхтэй. БНХАУ нь “Бээжин-1990”, “Гуанжоу-2010” Азийн наадмуудыг зохион байгуулсан
туршлагатай.
“Ханжоу-2022” Азийн XIX
наадамд спортын 40 төрлөөр шилдгүүдийг тодруулах бөгөөд үүнээс “Парис-2024”
олимпын наадмын хөтөлбөрт орсон спортын 28 төрлийг багтаасан юм.
Ташрамд сонирхуулахад, Индонез улсын Жакарта болон Палембан хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нд болсон Азийн XYIII спортын наадамд Монгол Улсын баг
тамирчдын хувьд 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийтдээ 25 медальтай 16 дугаар байрт
шалгарч байв.