Чөлөөт бөхийн шүүгч нар тулгамдсан асуудлаа зөвлөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-15 12:19:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлагаар зохион байгуулах холбооны шүүгчдийн хурал 2020 оны есдүгээр сарын 18-нд болно.


Спортын төв ордны хурлын танхимд болох тус хурлыг “Хамтын хүчээр” уриан дор зохион байгуулахаар болжээ.


Энэхүү хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулахад, Шүүгчдийн зөвлөл болон холбооны хамтын ажиллагааг сайжруулах, дэмжиж ажиллах, шүүгчдийн томилгоо, гадаадад тэмцээнд явах зардал, сургалт семинарыг зохион байгуулах, шүүгчдийн ажлын хөлс, цалингийн талаар харилцан ярилцаж шийдвэрлэх юм.


Мөн дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос гаргасан шинэ дүрэм, дүрмийн орчуулгын талаар санал бодлоо солилцон тодорхой шийдвэрүүдийг гаргах юм байна.

Связанные новости