Аки башёг 10 даваатай 3 сумоч тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо /М-9/-д ёритаоши мэхээр ойчиж 3 унаатай болж тэргүүлэгчдийн 3 дугаар эгнээнд орж ухарлаа.
Энэ өдөр /09.22/ Озэки Асанояма, Дайэйшо-г ошитаоши мэхээр давж 9 даваатай болсон бол Озэки Такакейшёо, Комүсүби Эндотой барилдахаар учраа таарсан боловч энэ башёд 3-хан даваатай яваа Эндо бэртлийн улмаас башёг орхиж Озэки Такакейшёо 10 даваа, 2 унаатай болов.
Энэ башёг 9 даваатай тэргүүлж яваа Тобизарюү/М-14/, Вакатакакаге/М-8/ нар учраа таарч, Тобизарюү өрсөлдөгчөө хатакикоми мэхээр хаяж 10 даваатай болж, Вакатакакаге башёг тэргүүлэгчдийн 2 дугаар эгнээнд бичигдлээ. Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Хокүтофүжи-д ошидаши мэхээр унаж, тэд адил 5 даваа, 7 унаатай байна.
Мөн дээд зиндаанд дэвшээд удаагүй байгаа Хошорюү С.Бямбасүрэн /М-16/ энэ өдөр Энхо/М-9/-д хикитаоши мэхээр унаж 7 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-17/, Токишорюү-д ёрикири мэхээр ойчиж унаа, даваа адил 6 боллоо.
Ташрамд дуулгахад, Кирибаяма Б.Лхагвасүрэн/М-5/ Озэки Такакэйшёотой барилдахдаа зүүн мөрөө гэмтээж, тэмцээнээс гарсан бөгөөд 6 давж, 3 унаад байсан юм. Түүнийг эмч нар дахин барилдахыг зөвшөөрсөн тул маргаашаас эхлэн барилдана. Кирибаяма маргааш Сэкивакэ Дайэйшёотой барилдана. Тэр энэ башёд дахин 2 давж, 50-иас дээш хувийн амжилт хийх нь хамгийн чухал зорилт юм байна.
Аки башёг 10
даваатай 3 сумоч тэргүүлж байгаа бол 9 даваатай 3 сумоч тэднийг нэхэж явна.