Алтай Таван Богдод гацсан иргэдийг эсэн мэнд буулгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай
Таван богд уулын "Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж явсан 15 хүн
цасанд боогдон гацсан талаар энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн.
Аймгийн Онцгой
байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 10:20 цагт  тухайн газарт очиж, иргэдийг уулнаас эсэн мэнд
буулгажээ. 
Улмаар мөн өдрийн
13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгсөн байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    