Монголын шилдэг жүдочдын үндэсний чансааг гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн тамирчдын чансаа олгох тэмцээнийг 2020 оны 8 дугаар сараас эхлэн энэ оныг дуустал цуврал хэлбэрээр зохион байгуулж байна.
Есдүгээр сарын чансаа олгох тэмцээний дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргасан байна. Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос 2020 оны наймдугаар сарын тэмцээний дараах чансаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн 66 кг, -100 кг, +100 кг жинд чансааг тэргүүлэгчид өөрчлөгдсөн бол эмэгтэйчүүдийн жинд өөрчлөлт ороогүй аж. Монголын жүдочдын жин жингийн тамирчдын чансааг тэргүүлж буй тамирчдыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүд:
60 кг жинд Э.Сумъяабазар
/2460 оноо/
66 кг жинд Ё.Басхүү /1550
оноо/
73 кг жинд Ц.Цогтбаатар
/2190 оноо/
81 кг жинд Н.Дагвасүрэн
/2100 оноо/
90 кг жинд Г.Алтанбагана
/1700 оноо/
-100 кг жинд
Б.Гончигсүрэн /1190 оноо/
+100 кг жинд
О.Цэцэнцэнгэл /1200 оноо/
Эмэгтэйчүүд
48 кг жинд Г.Наранцэцэг
/1700 оноо/
52 кг жинд Б.Хорлоодой
/2190 оноо/
57 кг жинд Б.Алтанцэцэг
/1840 оноо/
63 кг жинд Б.Ганхайч
/2400 оноо/
70 кг жинд Ц.Наранжаргал
/2400 оноо/
-78 кг жинд О.Мөнхцэцэг
/1700 оноо/
+78 кг жинд Э.Гандиймаа
/1750 оноо/
2020 онд болох цуврал
тэмцээний хуваарь:
10 дугаар сар: Дэлхийн
жүдогийн өдөрт зориулсан тэмцээн /2020.10.28-29/
11 дүгээр сар: Монголын
жүдочид олимпийн наадмаас анхны медалиуд хүртсэн 40 жилийн ойд зориулсан
тэмцээн /2020.11.21-22/
12 дугаар сар:
/2020.12.12-13/