Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, спорт-олимпизмын хөгжил болон холбооны ажил үйлсийн талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МҮОХ-ноос ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа
талаар танилцуулж, энэ бүхнийг сурталчилан дэлгэрүүлэхэд спортын сэтгүүлчдийн
оролцоо чухал гэдгийг онцолсон. МССХ-ноос "Токио-2020" зуны олимпын
наадмыг 10 хүний бүрэлдэхүүнтэй сурвалжилж ажиллах юм байна.