Леброн Жеймс хамгийн үнэ цэнтэй тоглогч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-10-12 11:02:32

МОСКВА. /TASS/. NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирлын плей-оффын финалын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор "Лос-Анжелес Лейкерс" багийн довтлогч Леброн Жеймс тодорлоо.


Даваа гарагт шилжих шөнө финалын зургаа дахь тоглолтод "Лос-Анжелес Лейкерс" баг “Майами” багийг 106:93 онооны харьцаатай хожиж, NBA-гийн аварга болсон юм.


Өдгөө 35 настай Жеймс карьерийнхаа 28 дахь трипл-дабль хийсэн байна. Энэ үзүүлэлтээр тэрбээр 30 удаа трипл-дабль хийсэн Мэжик Жонсоны дараа орж байгаа юм. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа NBA-ийн аварга болоод зогсохгүй дөрвөн удаа финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байна.


Связанные новости