"Дархан хөвөн", "Монгол Базальт" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-12 18:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 12-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 33.2 сая төгрөгийн үнийн дүнтэй 276.036 хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан хөвөн" (DAH+10.59%) болон "Монгол Базальт" ХК (MBW+6.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-12.09%) болон "Ариг гал" ХК (EER-4.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ТOP 20 индекс 1.57 хувиар буурч, 17326.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,495,749,108.20 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости