Чехээс Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБНЧУ-ын Усти над Лабем хотноо 47 дахь удаагийн олон улсын боксын Гран при тэмцээн энэ сарын 18-21-нд болж Монголын 2 тамирчин аваргын алтан медалийн эзэд болов.
Тус тэмцээнд 14 орны 60 шахам боксчид ур чадвараа сорьсноос 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар нар бүх өрсөлдөгчдөө ялж аваргаар тодорсон байна. Энэ амжилтаараа манай улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.
Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нарын хувьд Турк улсад болох “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх олгох олон улс тэмцээнээс медаль хүртэж байж олимпийн эрх авах зорилготой Европыг зориод байгаа юм.
Д.Өлзий
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar