МҮБХ-ноос энэ оны сүүлийн барилдаануудын товыг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-14 11:10:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2020 оны сүүлийн барилдаануудын хуваарийг өнөөдөр /2020.10.14/ зарлаж байна.

 

2020 оны 10 дугаар сараас эхлэн 2021 он хүртлэх барилдаануудын хуваарийг танилцуулахад, хамгийн эхнийх нь 10 дугаар сарын 18-нд 14 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

 

10 дугаар сарын 29-нд 14 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан

 

10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Өсвөр үеийн УАШТ Булган аймагт

 

11 дүгээр сарын 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

 

11 дүгээр сарын 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай парламентын 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан

 

11 дүгээр сарын 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан

 

11 дүгээр сарын 16-нд 14 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан

 

11 дүгээр сарын 22-нд 14 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

 

11 дүгээр сарын 26-нд 14 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан

 

12 дугаар сарын 5-нд 14 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

 

12 дугаар сарын 6-нд 12 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан

 

12 дугаар сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастны барилдаан

 

12 дугаар сарын 13-нд 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан

 

12 дугаар сарын 19-нд 14 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан


12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит, өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.

Связанные новости