Гадаа талбайн "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-14 11:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны гадаа талбайн "Д" зэрэглэлийн анхан шатны дасгалжуулагчийн сургалтыг амжилттай зохион байгуулж, мягмар гарагт дуусгав.

 

Сургалтыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик, Азийн хөл бөмбөгийн холбоо      /АХБХ/-ны А зэрэглэлийн дасгалжуулагч Э.Ганзориг, АХБХ-ны хаалгачийн дасгалжуулагчийн Level 1 зэрэглэлтэй Б.Нармандах нарын удирдан явуулсан юм.

 

Энэхүү 6 өдрийн сургалтыг МХБХ-ноос зохион байгуулж буй тэмцээн уралдаан, бусад үйл ажиллагаанаас шалтгаалж 20 гаруй хоногт багтаан зохион байгуулж дуусгав.


 

Тус сургалтаар бага насны хүүхдийн биеийн онцлог, бэлтгэлийн бүтэц, зохион байгуулалт, дасгалжуулагчийн ур чадвар, харилцаа зэргээр сургалтаа явуулж 10 хүн шалгалтаа өгөөд байна. Шалгалтын хариу 14 хоногийн дотор гарах бөгөөд тэнцсэн сурагчид 3 жилийн Лицензтэй дасгалжуулагчийн эрхээ авах юм.

 

Сургагч багш Растислав Бозик энэ бол "Төгсгөл биш эхлэл". Дан ганц сургалтад суугаад бүх зүйл болно гэж байхгүй дасгалжуулагч хүн байнга өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвжиж байх ёстой хэмээн онцлоод, оролцогчдод амжилт хүслээ.

Связанные новости