Хөлбөмбөгийн тэмцээнүүдийн тов өөрчлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-14 12:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Орон нутгийн сонгуультай холбоотойгоор Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны хооронд болох байсан тэмцээнүүдийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаагаа зарлав.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн гаргасан А/1184 тоот захирамжаар 10-р сарын 14-16-ны хооронд соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм.

 

Үүний дагуу "Ахмадын УАШТ" 10 дугаар сарын 14-16-нд түр завсарлаж, 17-ноос үргэлжлэн явагдах бөгөөд хаалтын ажиллагаа 21-ний Лхагва гараг хүртэл хойшлуулав.

 

Харин "Сонирхогчдын цом" тэмцээний хагас шигшээ тоглолтууд ирэх 7 хоногийн Даваа /Хантерс vs Багануух ХК Тулнууд 19 цагт/, Мягмар /19 цагт/ гарагуудад зохион байгуулахаар болсон байна.

 

Үзэгчдийн хүлээлтэд байсан “Атлетик 220”, “Улаанбаатар сити” багуудын “AFC Cup” тэмцээний эрхийн төлөөх хоёр дахь тоглолт 10 дугаар сарын 17-ны бямба гарагт 14 цагаас тус тус явагдахаар болжээ.

Связанные новости