С.Жаргал Непалын хөл бөмбөгийн холбоонд цахим сургалт удирдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-14 15:32:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга, FIFA /ОУХБХ/, AFC /АХБХ/-гийн комиссар С.Жаргал AFC-гийн урилгаар Непалын хөл хөмбөгийн холбоонд цахим сургалтыг удирдан зохион байгууллаа.

 

Тэрээр тэмцээн зохион байгуулалт, шигшээ багийн үйл ажиллагаа болон багийн менежерийн үүрэг хариуцлагын тухай сургалтыг хариуцаж тус холбооны удирдлагууд болон нийт ажилтнуудад арга зүй сургалт, мэдээлэл, мэдлэг олголоо.


 

С.Жаргал нь Ази тивд зохион байгуулж байгаа хөл бөмбөгийн тэмцээнүүдэд, тоглолт зохион байгуулагчаар оролцож байсан туршлагатай топ комиссар юм байна.

Связанные новости