Төсвийн орлого 113.7 хувийн биелэлттэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-10-21 13:59:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Энэ оны есдүгээр сарын байдлаар Говьсүмбэр аймгийн орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө долоон тэрбум 182.4 сая төгрөг, гүйцэтгэлээр найман тэрбум, 166.2 сая төгрөг болж төсвийн орлого 113.7 хувийн биелэлттэй байна.

Харин аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 16 тэрбум,609.7 сая төгрөг, гүйцэтгэлээр 15 тэрбум, 404.0 сая төгрөг болж 92.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Связанные новости