Гэр хорооллын айл өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн гэр хорооллын бүсийн айл өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс олгож эхэлжээ.
Тодруулбал, Ховд аймаг
болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхай хамтран ажиллах гэрээ
байгуулсан. Тус гэрээнд Жаргалант сумын
гэр хорооллын бүсэд оршин суугаа нийт айл өрхөд 5-7 мянган тонн нүүрсийг зах
зээлийн үнээс 50 хувь хямд нийлүүлэхээр тусгасан байна.
Одоогоор Хөшөөтийн
уурхайн нүүрс аймгийн төв зах дээр 120-140 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл
Жаргалант сумын 12 багийн 5000 гаруй айл өрх тус бүр нэг тонн нүүрсийг 50 хувь хямд
үнээр авах боломж бүрдлээ.
Одоогийн байдлаар Жаргалант
сумын Цамбагарав багийн гэр хорооллын айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр нүүрсээ авч
байна.