Хөлбөмбөгийн мастерууд аваргуудаа шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн түүхэнд ул мөрөө үлдээсэн үе үеийн шилдэг хөл бөмбөгчдийн дунд өрнөдөг Ахмадын УАШТ 10 дугаар сарын 12-21-нд амжилттай болж аваргуудаа тодруулав.
Тэмцээнийг 37-42 нас, 43-48 нас, 49-54 нас, 55-59 нас, 60-аас дээш нас
гэсэн таван насны ангиллаар зохион байгуулахад 37 багийн 605 тоглогч өрсөлдсөн
байна. Нас насны ангилалд медаль хүртсэн багуудыг танилцуулбал:
Алтан медаль:
ССТ /37-42/, Дархан /43-48/, Эрчим /49-54/, Эрчим /55-59/, Соёмбын барсууд
/60-аас дээш/
Мөнгөн медаль:
МСМ /37-42/, Сэлэнгэ-Замчин /43-48/, Соёмбын барсууд /49-54/, Оюутан
/55-59/, Хан-Уул Хөдөлмөр /60-аас дээш/
Хүрэл медаль:
Метро /37-42/, Илч Эв Си /43-48/, СП Фалконс /49-54/, Сэлэнгэ-МӨХ /55-59/,
Хүрээ Хөвгүүд /60-аас дээш/
МХБХ энэ жилээс анх удаа Ахмадын УАШТ-нд шилдэг тоглогчдыг тодруулах
болсон. Ахмадын УАШТ-ий анхны шилдгүүдээр:
37-42 нас:
Шилдэг хаалгач: О.Сэргэлэн /ССТ/
Шилдэг хамгаалагч: Д.Лүмбэнгарав /ССТ/
Шилдэг хагас хамгаалагч: Ц.Цолмонханд /МСМ/
Шилдэг довтлогч: Г.Молор /ССТ/
43-48 нас:
Шилдэг хаалгач: Ж.Энхбаяр /Дархан/
Шилдэг хамгаалагч: Б.Батаа /Дархан/
Шилдэг хагас хамгаалагч: М.Ганбаатар
/Илч Эф Си/
Шилдэг довтлогч: Д.Эрдэнэ-Очир
/Сэлэнгэ-Замчин/
49-54 нас:
Шилдэг хаалгач: Х.Батзориг /Соёмбын Барсууд/
Шилдэг хамгаалагч: Х.Оюунбилэг /Эрчим/
Шилдэг хагас хамгаалагч:
Б.Болдбаатар /Эрчим/
Шилдэг довтлогч: Д.Энхтүвшин
/Соёмбын Барсууд/
55-59 нас:
Шилдэг хаалгач: П.Болд /Эрчим/
Шилдэг хамгаалагч: Ч.Баясгалан /Эрчим/
Шилдэг хагас хамгаалагч: С.Батр /Оюутан/
Шилдэг довтлогч: М.Амарбаясгалан
/Эрчим/
60-аас дээш нас:
Шилдэг хаалгач: Н.Мөнхтөр /Соёмбын
Барсууд/
Шилдэг хамгаалагч: Б.Болдбаатар
/Хүрээ Хөвгүүд/
Шилдэг хагас хамгаалагч:
Ц.Цэрэндаваа /Соёмбын Барсууд/
Шилдэг довтлогч: Ш.Баянжаргал /Хөдөлмөр/ нар тус тус тодорлоо.
Ташрамд дуулгахад, МХБХ-ны Ахмадын УАШТ-нд багуудын төлөөллийн саналаар МХБХ-ны Ахмадын зөвлөл шинэчлэгдлэн сонгогдлоо. Уг зөвлөл 2020-2023 он хүртэл энэ бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Ахмадын зөвлөлийн даргаар Л.Энхбаатар, гишүүдээр У.Болд, Д.Эрдэнэ-Очир, П.Жаргалсайхан, П.Болд нар сонгогджээ.