Ерөнхий сайд МАХН-аас томилогдсон сайд нарыг чөлөөлөх санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-05-24 10:36:59

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр буюу энэ сарын 23-нд АН-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт МАХН-аас Засгийн газарт томилогдсон сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д хүргүүлэх болсноо мэдэгдэж, албан бичиг хүргүүлжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ, “2012 оны сонгуулиар хамгийн олон суудал авсан АН нь “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтран Засгийн газар байгуулсан. УИХ-ын ээлжит сонгууль болох дөхөж буй энэ үед "Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, эвслийн нэг тал болон МҮАН 2016 оны сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдсэн. Харин МАХН сонгуульд бие даан оролцох болсон тул улс төрийн соёл, дэлхий нийтийн жишгийг харгалзан, Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1 дэхь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж байна” гэжээ.

Ч.Ариунболд

Связанные новости