МУИС-ийн шатарчид дэлхийн оюутны онлайн тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-27 10:35:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ Польш улсын Быдгощ хотноо оюуны спортын төрлөөр онлайнаар 2020 оны 10 дугаар сарын 26-30-нд явагдаж байна.


Энэхүү тэмцээнд 40 орны 218 их, дээд сургуулийн 550 тамирчин спортын 2 төрөлд оролцож байгаа аж. Тэмцээний шатрын төрөлд МУИС-ийн шатрын баг тамирчид оролцох юм. Монгол Улсаа төлөөлж буй багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн, Э.Нямбилэг, Б.Гарьдмагнай, Ү.Үүрийнтуяа, Б.Отгонсувд, Ү.Агьбилэг нар багтан оюун ухаанаа сорин өрсөлдөнө.


ДОАШТ-ий шатрын төрөлд 32 орны 78 багийн 440 тамирчин оролцож байгаа бол спорт хөзрийн тэмцээнд 13 орны 26 багийн 151 тамирчин оролцох юм.

Связанные новости