Налайхаас Ховд хүрэх “Өртөөт марафон-2020” аян үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-27 14:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдэд эрүүл амьдрах идэвхтэй хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилготой “Өртөөт марафон-2020” аян үргэлжилж байна.


Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааг Налайх, Сэлэнгэ,  Дорноговь, Ховд аймагт энэ сарын 24-нөөс 11 дүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулж байгаа юм.


Ахмад үе, залуучуудын ангиллаар явуулж байгаа уг аянг дүүрэг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагууд болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд удирдлага, мэргэжил арга зүй, мэдээллээр ханган удирдан зохион явуулж байна.

Связанные новости