Эх нярайн тусламжинд шаардлагатай төхөөрөмжийг нийлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт дахин шинэ тоног төхөөрөмжийг нийлүүллээ.
Эрүүл мэнд, спортын яам, Японы Жайка ОУ-ын байгууллагын “Эсэн мэнд амаржихуй” төслийн хүрээнд ургийн зүрхний бичлэгийн хяналтын нэгдсэн системийг хөдөө орон нутагт анх БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт нэвтрүүлээд байна.
Төслийн хүрээнд ургийн хяналтын монитор 6 ширхэг, төвлөрсөн хяналтын систем 1 багц, вакум аппарат зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд Японы Тойцү ХК-ийн инженер, техникийн мэргэжилтнүүд ирж суурилуулсан юм.
Мөн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эмч, мэргэжилтнүүдэд техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.
Өвөрхангай Б.Батчимэг
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
3 дня
Ulaanbaatar