Хэнтийн сум, тосгодын 170 гаруй алба хаагчид цахимаар сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-28 13:05:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны сумын онцгой комисс, шуурхай штабын 170 гаруй алба хаагчид skype болон Zoom программ ашиглан орон нутгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтад хамрагдлаа.

 

Энэ нь өмнөх аймгуудтай харьцуулахад илүү өргөн хүрээнд мэргэжлийн байгууллага, нэгжүүдийг хамруулсан сургалт боллоо хэмээн УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлж байлаа.

 

Хоёр өдрийн сургалтад Хэнтий аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтнүүд танхимаар оролцож нийт 300 орчим мэргэжилтэн хамрагдсан байна.

 

Шадар сайдын тушаалаар томилогдсон ЭМЯ, УОК, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, МУЗН, ДЭМБ зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн бөгөөд ажлын хэсэг ирэх өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах юм байна.

 

Связанные новости