Бизнес эрхлэгч иргэд, ААНБ-ын төлөх татварын хэмжээ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн орлогыг бүрдүүлэгч бизнес эрхлэгч иргэд,
ААНБ-ын төлөх татварын хэмжээ хэд дахин
буурчээ. Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгч иргэд 2019 онд 144 сая төгрөгийг орон
нутгийн төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 оны эхний 10 сарын байдлаар 85 сая
төгрөг төвлөрүүлээд байгаа аж.
ААН байгууллагууд өмнөх онд 279,6 сая төгрөгийн татвар төлж байсан бол мөн
2020 оны эхний 10 сарын байдлаар 81,3
сая төгрөгийн орлогын албан татвар төлсөн байна.
Харин тэд нийт 1,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг орон нутгийн төсөвт
төвлөрүүлсэн байна гэж аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.