Гурвалсан гэрээгээр мэргэжлийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-05 15:05:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ, "Өлзийт" ХАА-н МСҮТ, суралцагчид гурвалсан гэрээ байгуулж Баянхонгор сумын 300 иргэнийг мэргэжлийн боловсролтой болгохоор боллоо.
"Өлзийт" ХАА-н МСҮТ Ойжуулагч, Хүнсний ногооны фермер, Сүү, Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлээр жил бүр элсэлт авдаг бөгөөд Баянхонгор сумын Засаг даргын орлогч Б.Наранбаяр, "Өлзийт" ХАА-н МСҮТ-ийн сургалтын албаны дарга Г.Сурмаа болон суралцагчид гурвалсан гэрээг байгуулсан байна.
Ийнхүү "Өлзийт" ХАА-н МСҮТ боловсрол олгох нэг жилийн сургалтад хүнсний ногооны фермер ангид 100, ойжуулагчийн ангид 100, сүү сүүн бүтээгдэхүүний ангид 100 суралцагч элсүүлэн сургахаар болж байгаа юм.
"Өлзийт" МСҮТ 2012 оноос Япон, Польш, Болгар зэрэг оронтой гадаад харилцаагаа өргөтгөн гэрээний дагуу ажиллаж бяслаг үйлдвэрлэх патент авч, үйлдвэрлэсэн бяслагаа олон улсын зах зээлд гаргаж орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ Польш улсаас энергийн модыг нутагшуулан тариалсан нь үр өгөөжтэй ажил болжээ. Тус сургуулийнхан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ химийн бордоогүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр орон нтугийнхнаа хангах зорилт тавьж ажилладаг байна.
Связанные новости