БАЯНХОНГОР: Спорт заал, соёлын үзвэр үйлчилгээг төлбөргүй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-22 16:12:11
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бие даалтын долоо хоногийн хугацаанд спорт заал, соёлын үзвэр үйлчилгээг сурагчдад үнэ төлбөргүй хүргэнэ.

Баянхонгор аймагт спорт заал, соёлын үзвэр үйлчилгээг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй хүргэх зохицуулалтыг аймаг орон нутгаас хийлээ. Биеийн тамир спортын газрын спорт хорооны заал хуваарийн дагуу сурагчдад үйлчлэх бол "Түүх угсаатан зүйн музей" үзвэр үйлчилгээгээ тус тус үнэ төлбөргүй хүргэхээр болсон юм.

Тус аймгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Баянхонгор аймгийн музей, аймгийн Нийтийн номын сан, хүүхдийн Тэмүжин театр зэрэг байгууллага хамтран "Өв соёлын их өргөөнд тавтай морил" өдөрлөгийг энэ сарын 23-26-ны өдөр 11:00, 14:00, 16:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгийг аймгийн Түүх угсаатны зүйн музейд зохион байгуулах бөгөөд Үлгэрийн цаг, Үндэсний язгуур урлагийн цаг, Музейн танин мэдэхүйн цаг, Уншлагын цаг зэрэг хөтөлбөртэй.

Харин аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт хороо энэ сарын 22-24-ний өдөр 10-18 цагийн хооронд сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Связанные новости