Хөвсгөлийн хоёр хүүхэд Хонконгод болох тусгай олимпд оролцохоор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортын тэмцээн уралдаанд оролцуулах, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад зориулсан тусгай олимп анх удаагаа зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 8 сумын 80 гаруй хүүхдүүд агаарын теннис, хөнгөн атлетик, хөлбөмбөг, ширээний теннисс гэсэн 4 төрлөөр өрсөлдөж онцгой амжилт гаргасан хоёр хүүхэд Хонконг улсад болох олон улсын тусгай олимпд оролцох эрхтэй болжээ. Тусгай олимпийг төрийн байгууллагын ажилтнууд эмч, нийгмийн ажилтнууд, биеийн тамирын багш, арга зүйчид, эцэг эхийн төлөөллүүд, сайн дурын байгууллагын ажилтнууд хамтран амжилттай зохион байгуулжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа